Монгол-Энэтхэгийн уулзалтаар худалдаа, аялал жуулчлалын талаар ярилцана
2022.03.23

Монгол-Энэтхэгийн уулзалтаар худалдаа, аялал жуулчлалын талаар ярилцана

Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалыг хөгжүүлэх сэдэвт бизнес хэлэлцүүлгийг Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулах гэж байна.


“Expanding 3T horizons for India and Mongolia” хэлэлцүүлгээр хоёр улсын харилцаа, уул уурхайн бус салбарын хамтын ажиллагаа, уламжлалт эмийн худалдаа, аялал жуулчлал зочлох үйлчилгээний талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх талаар зохион байгуулагчдаас мэдээллээ. Энэ үеэр болох аялал жуулчлалын салбарын хуралдаанаар хоёр улсын хоорондох эрүүл мэндийн болон ашны аялал жуулчлалын талаар хэлэлцэх бол боловсролын салбарын хуралдаанаар Энэтхэг улсад боловрол эзэмших боломж, Энэтхэгийн техникийн хамтын ажиллагаа (ITEC), Соёлын харилцааны зөвлөлийн (ICCR) тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулах аж.