2022.03.23
Албан хаагчид "Гэр бүлийн боловсрол" сэдэвт сургалтад хамрагдлаа
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 57 дугаар захирамжаар Ажлын албаны дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл” байгуулагдаж, 2022 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр “Гэр бүлийн боловсрол” олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр нийт албан хаагчдад ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Байгууллагын эцэг эхийн зөвлөл төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тухайн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулж байгаа үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлд ээлтэй болгох, сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлж, Албан хаагчийн тав тухтай ажил үүргээ биелүүлэх нөхцөл бололцоог хангаж манлайлж ажиллаасай. Бүх зүйлийн нэн тэргүүнд Хүүхэд байгаасай” гэдгийг уриаллаа.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл”, “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”, “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”-үүд тус тус батлагдсан байдаг.
Байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл гэж хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс тухайн байгууллагаас эрх үүрэг хүлээж албан ёсоор томилогдсон хамт олны төлөөллөөс бүрдэнэ гэж дээрх Зөвлөмжид заажээ.