Хамгийн олон батламжыг Нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан авчээ
2009.10.05

Хамгийн олон батламжыг Нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан авчээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойн хүрээнд 370 ажилд “Батламж” олгохоор Нийслэлийн удирдлагаас шийдвэрлэсэн

Тус аяны хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн салбараас нийтдээ 32 “Батламж” авч байгаа нь эрүүл мэндийн салбарт олон олон бүтээлч ажил хийгдэж байгаагийн илрэл юм. Мөн НЭМГ нь дангаараа 8 Батламж авлаа.
НЭМГ-аас дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

1. “Эх, хүүхдэд ээлтэй – Тэргүүний дүүрэг”шалгаруулах болзлыг НЗД-ын 2008 оны 174 дүгээр захирамж гаргуулан хэрэгжүүлж ажилласан.

  • Багануур дүүргийн ЗДТГ“Эх, хүүхдэд -Ээлтэй Тэргүүний Дүүрэг”
  • Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ “Эх, хүүхдийг Дээдлэгч дүүрэг”,
  • Баянзүрх дүүргийн ЗДТГ “Эх, хүүхдийг Дэмжигч дүүрэг” -ээр тус тус шалгараад байна.

2. НЭМГ-с “Зонхилон тохиолддог эмгэгийн үед үзүүлэх сувилахуйн тусламжийн удирдамж” /270 хуудас /номыг хэвлүүлж ,бүх харьяа байгууллагуудын сувилахуйн албадуудад гарын авлага болгон хүргүүллээ .

3. ”Халдварт бус өвчнөөс сэргийлцгээе” сэдэвт “Таны эрүүл мэнд-Таны гарт” иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох зайны сургалтын интерактив CD цахим ном бүтээлээ.

4. 2009 оны Дэлхий нийтээр тамхи татахгүй өдрийг угтаж Нийслэлд анх удаа “Тамхигүй орчин бүрдүүлсэн ресторан” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
СБД-ийн “Кью эф эс” ХХК-ий “Модерн номадс-2” ресторан 1-р байр
СБД-ийн “Лайтсаунд“ ХХК-ий “Вежи” ресторан 2-р байранд тус тус шалгарлаа.

5. -213.950.000 төгрөгний үнэ бүхий телевизийн системтэй рентген суурин аппаратыг СБДНЭ, ЧДЭМН-д суурилуулан ажиллуулж байна.

6. 2009 оны 1,2-р сард нэг бүр нь 157 сая төгрөгний үнэтэй 3 ширхэг маммографын аппаратыг ЧЭМН, БЗЭМН, БГЭМН-дэд суурилуулан ажиллуулж эхлээд байна. Эрүүл мэндийн нэгдлийг бүсчилэн “Хөхний хавдрыг эрт илрүүлэх” зорилгоор Маммаграммын аппаратыг эрүүл мэндийн нэгдэлд суурилуулж ашигласнаар хөхний хорт хавдрыг эрт илрүүлж байна.

7. Эрсдэлт бүлгийн хүн амд хүрч ажиллах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор, чанар хүртээмжтэй хүргэх нэг цэгийн үйлчилгээтэй “СЭТГЭЛ АМАР” төвийг байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж ажилласан.

8. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байран дахь тасралтгүй сургалтаар сувилагч мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын өрөөтэй, мөн өрхийн эмнэлгүүдэд гэрийн нөхцөлд сувилахуйн тусламж үзүүлэх иж бүрдэл цүнхтэй болгон ашиглаж байна. НЭМГ-аас дүүргийн ЭМН-үүдийн сувилахуйн ур чадварын сургалтын танхимд хэрэглэгдэх муляж, самбар, зориулалтын ор, тарианы тэргэнцэр, ширээ сандал, сувилагааны иж бүрдлүүдээр хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.