2022.03.02

Эрдэнэт хотын хурандаа цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Д.Батлут “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Хурандаа цол олгож эхэлсний 86 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй хурандаа цолтнуудтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Эрдэнэт хотод одоогоор 38 хурандаа ажиллаж амьдарч байна.