Гандантэгчэнлин хийд орчмыг аялал жуулчлалын бүс болгох ажлын хүрээнд холбогдох албаны төлөөллүүдтэй уулзлаа
2022.02.09

Гандантэгчэнлин хийд орчмыг аялал жуулчлалын бүс болгох ажлын хүрээнд холбогдох албаны төлөөллүүдтэй уулзлаа

Баянгол дүүргийн 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмыг Соёл, аялал жуулчлалын бүс болгохоор болсон.

Тус ажлын хүрээнд хийд орчмын айл өрхийг инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох асуудлыг хэлэлцэж байна.

УИХ дахь хяналтын ажлын хэсгийг Х.Ганхуяг гишүүн ахлан ажиллаж байгаа бөгөөд холбогдох албаны төлөөллүүдтэй уулзаж, техникийн нөхцлүүдийг тодорхойлж, санал солилцлоо.