Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ
2022.02.24

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ

Монгол Улсын Их Хурлаас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. 

Улмаар Засгийн газраас  нийслэл болон 21 аймгийн удирдлагуудад шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулах  уулзалтыг зохион байгуулсан. Харин өнөөдөр Нийслэлийн ИТХ-аас дээрх  бодлогын хүрээнд зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад есөн дүүргийн ИТХ-ын дарга болон Нарийн бичгийн дарга нар  оролцсон юм.