Ховд аймаг ОХУ-д цахилгааны 175 сая төгрөгийн өртэй
Ховд аймаг ОХУ-аас цахилгаан авдаг аймгуудын нэг билээ. Тус аймгийн ОХУ-д төлөх ёстой цахилгааны өр нь 500 сая төгрөгт хүрээд байгаа ажээ. Үүний улмаас аймгийн хэмжээнд цахилгаан үе үе тасрах болжээ. Учир нь цахилгааны мөнгөө төлөх гэж цахилгаандаа хязгаарлалт хийж, ОХУ-д төлөх ёстой өрийнхөө 325 сая төгрөгийг нь төлсөн байна. Гэсэн ч өрөө төлж дуусаагүй, 175 сая төгрөг үлдсэн учраас цахилгаан байн байна тасраастай, аймгийхан харанхуйд амьдарсаар байна.
Үлдсэн өрийн ихэнх хэсэг нь албан байгууллагуудын цахилгааны өр байгаа юм байна. Тухайлбал ховд аймгийн дулааны “Бадам дөл” компани, ахуй үйлчилгээний “Шимт Ус” компаниудын өр нийлээд 148 сая төгрөг болж байгаа гэнээ. Эдгээр байгууллагуудын цахилгааны өрийн тастах гэхээр иргэдийн дулаан, цахилгаанаар хангадаг байгууллага болохоор болдоггүй байна.