Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах ажил үргэлжилж байна
2021.12.03

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлах ажил үргэлжилж байна

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг орон нутаг, дүүргүүдэд сурталчлах зорилготой цуврал хэлэлцүүлгийг МҮЭ-ийн холбоо, ХНХЯ, харьяа орон нутгийн захиргаа хамтран зохион байгуулж буй. Энэ удаа Чингэлтэй дүүрэгт тус хэлэлцүүлгийг хийсэн байна. Хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, ажил олгогч, ҮЭ-ийн байгууллагынхан оролцсон юм.

МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний ахлах шинжээч Ш.Маяа, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чан Хи Ли бичлэгээр мэндчилгээ дэвшүүллээ.

Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон зохицуулалтууд болон хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим, үндсэн эрхээр МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, хөдөлмөрийн хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалт сэдвээр МҮЭХ-ны Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, Цалин хөлс, ажил амралтын цаг, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн сахилга, хөдөлмөрийн гэрээний талуудын хариуцлага сэдвээр МАОЭНХ-ны зөвлөх Д.Бямбасүрэн нар тус бүр мэдээлэл хийлээ.