
2021.12.02
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгч бус гишүүн томилох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томилох талаарх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 72.5 хувийн саналаар дэмжлээ.