Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг нийслэлийн удирдлагуудад гардуулж өглөө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус хуулийн эхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарт гардуулан өглөө.
Холбоотой мэдээ
2023.09.25
2023.09.22
2023.09.22