Албан бус салбарт ажиллагсад цахим арга зүйд суралцлаа
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтарсан төслийн хүрээнд Үйлдвэрчний эвлэлийн үндсэн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахдаа интернэт, зарим апплекэйшн, программыг хэрхэн ашиглах арга зүйг эзэмшүүлэх, дадлага хийх, өөрийн гэсэн платформ үүсгэх, зохион байгуулалтын талаарх олон улсын туршлагыг нэвтрүүлэхээр Автозамчдын, Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбоодын албан бус салбарт ажиллагчдад /2021.10.07/ сургалт зохион байгууллаа.
Цахим сургалтын программын ашиглалт, хурлын дэг, техникийн нөхцлийн талаар ФЭС-ийн төслийн менежер Б.Сарангуа, Цахим нийгмийн сүлжээг үйл ажиллагаандаа ашиглах арга зүй сэдвээр “Үйлдвэрлэл” ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир нар хичээл заав. Сургалтын төгсгөлд МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг Албан бус салбарт ажиллагчдад зориулсан гарын авлагыг танилцуулж, санал авсан байна.Оролцогчдын зүгээс цаашид ийм танхимын сургалт чухал байгаа талаар санал гаргажээ.
Холбоотой мэдээ
2024.09.13
2024.05.21
2024.05.20