2021.09.15

Улаанбаатар хот хөрөнгө оруулалт татах эрх зүйн боломж бүрдсэн байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрснээс хойш НОК цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Эрсдэлийн үнэлгээ, судалгаа, шинжилгээний баг, мэдээлэл технологийн баг, санхүү хангалтын баг зэрэгт нутгийн захиргааны 103 албан хаагч ажиллаж байгаа.

Дэлхийн 15 улсын цар тахалтай тэмцэж буй туршлагыг судалж, халдвар хамгааллын дэглэмийг бариулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрвөн удаа шилжиж, хэв журам, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарахын дээр халдвар авсан иргэдийг эмчлэн сувилах ажлуудыг хийж ирсэн юм. Нийслэлийн хэмжээнд 8700 орчим албан хаагч өдөр тутмын шуурхай ажиллагаанд оролцон ажиллаж байгаа.