
2021.09.12
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
НИТХ-ийн төлөөлөгч, Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Нийслэл Улаанбаатар хотын зүгээс ТТ-түлш компанийг аль болох яаралтай зүүн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлж, чанартай түлш үйлдвэрлэхийг хүсч, шаардаж буй.
Тэгвэл үйлдвэрлэл аравдугаар сарын 1-нд эхлэнэ гэдгийг үйлдвэрийн дарга мэдэгдлээ.
Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой.
БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдэг аж. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9-н метрийн гүнд байгуулсан юм.