Н.Учрал: Монгол улс дижитал, мэдээллийн технологийн чөлөөт бүс болно
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Элчин сайдаар нэр дэвшиж байгаа элчин сайд нарыг дэмжиж байгаа. Бодлоо нээхийн тулд биш нуухын тулд дипломат хүнд хэл заяадаг гэдэг үг байдаг. Бодол, санаагаа хаа хамаагүй ярьдаг, хов жив хөөцөлддөгөөс болж өнгөрсөн хугацаанд зарим элчин сайд нараас болж дипломат албаны нэр хүнд тэр дундаа манай улсын нэр хүнд зарим улсад их унасан. Энэ нь өөрөө бизнес эрхлэгч нарт болон улс орны хувьд ч хүндрэл үүсгэдэг.
Тэгэхээр та бүхэн улс орноо төлөөлж байгаа хүмүүс учраас хариуцлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байна. Гишүүд ярьж байгаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлагатай байна гээд... Эдийн засагжуулах асуудалд нэг зүйл хэлмээр байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгч, миний бие бид 3 санаачлан мэдээллийн технологийн чөлөөт бүсийг болгох тухай хуулийн төсөл санаачлан Засгийн газарт өргөн барьсан. Энэ хууль УИХ-аар хэлэлцэхдээ батлагдвал Монгол улсыг дижитал, мэдээллийн технологийн чөлөөт бүс болгон олон улсад зарлана.
Энэ нь элчин сайд нарт гадаадаас хөрөнгө оруулалт татах, оюуны экспорт хийх бололцоог нээж өгөх хууль юм. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд анхаарна гэдэгт итгэлтэй байна. Элчин сайдаар нэр дэвшиж орж ирж байгаа хүмүүс дунд энэ чиглэлийн туршлагатай хүмүүс байна. .
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ