2021.07.01

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021.08.31-ийг дуустал сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

Коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.