2021.06.28

Ч.Ундрам: Хотыг бүрдүүлж байгаа үндсэн нэгж болох дүүргүүдэд зохицуулалт бага байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Нийслэлийн эрх зүйн байдлыг тухай хуульд дорвитой өөрчлөлт, сайжруулалт хийгдээгүй 27 жил болсон байна. Энэ хугацаанд хуримтлагдсан Нийслэлийн газар ашииглалт, түгжрэл, дэд бүтцийн сайжруулалт гээд олон асуудлууд байгаа.Тиймээс энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байна. 

Дүүргийн чиг үүргийн талаар асуулт асууна. Хуулийг уншиж судлахаар дүүргийн засаг дарга түүний ажлын алба, ерөнхий менежер, иргэдийн хурлын төлөөлөгчидийн бүрэн эрхийг тодорхой тусгасан байна. Нэг талаас нь харвал энэ хууль Нийслэлийн удирдлагын тухай хууль болсон мэт харагдаж байгаа. Гэтэл хотыг бүрдүүлж байгаа үндсэн нэгж болох дүүргүүдийн талаар зохицуулалт бага, байхгүй гэж болохоор байна. Амьдрал дээр хотын хөгжил нийгмийн асуудал, аж ахуй харилцаа дүүргийн нутаг дэвсгэр дээр хэрэгжиж, дүүргийн нуруун лээр байдаг. 

  1. Хуулийн төслийн 8-р зүйлд дурдсан байгаа Нийслэлийн тусгай болон аж ахуйн чиг үүрэг нь дүүргүүдээр дамжиж хэрэгжинэ гээд нарийн заалт оруулаагүй байна. Энэ талаар тодруулга хэлж өгнө үү? 
  2. Мөн хуулийн төслийн 8.2-т Нийслэл хот дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гээд олон улсын зорчигч тээвэр, ачигч тээвийн үйл аэиллагааг зохицуулах, үндэсний хэмжээний түүх соёоын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт, голын хамгаалалт гээд олон асуудал харагдлаа. Эдгээр нь засгийн газрын хуульд заасан, зам тээвэр хөгжлийн яам, байгаль орчны яам гэх мэт яамдын чиг үүрэгтэй давхцаж болзлшгүй харагдлаа. үүнийг давхцуулахгүй байх үүднээс хэрхэн шийдвэрлэсэн байгаа вэ? 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Д.Сумъяабазар асуултад хариуллаа.