2021.06.22

Л.Мөнхбаатар: Ямар шалтгаанаар цахим гарын үсгийн хэрэгжилт хангалтгүй удаашралтай байна вэ?

УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Чухал хууль. тухайн үед иргэний цахим үнэмлэхний чипенд цахим гарын үсэр оруулахаар байсан харамсалтай нь хэрэгжилт муу байна. Одоогоор цахим тендерт болон санхүүгийн тайлан татварт өгөхөд л цахим гарын үсэг хэрэглэгдэж байна. Ямар шалтгаанаар цахим гарын үсгийн хэрэгжилт хангалтгүй удаашралтай байна вэ? Энэ хуулийг ХЗБХ-р хэлэлцээд явах нь зөв гэхдээ цаашдаа энэ хууль Иновац, цахим бодлогын хороогоор хэлэлцэгдээд явбал сайн байна гэсэн саналтай байна. Тэгээд дүгнэлтээ ХЗБХ-д ирүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn