Б.Сэмжидмаа: СУВИЛАГЧ НАРТАА дүүргийнхээ ард олон, ИТХ-ын нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье
2021.05.12

Б.Сэмжидмаа: СУВИЛАГЧ НАРТАА дүүргийнхээ ард олон, ИТХ-ын нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  Б.Сэмжидмаа  цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа сувилагч нартаа Олон улсын сувилагч нарын баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ.

Тэрбээр " Өнөөдөр билгийн тооллын зуны тэргүүн Харагчин Могой сарын Шинийн нэгэн, цагаан БИЧ өдөр буюу Аргын тооллын 5 дугаар сарын 12, дэлхий нийтээрээ сувилахуйн ухааныг эзэмшсэн хүн бүрт хүндэтгэл үзүүлдэг "Олон улсын сувилагчдын өдөр" тохиож байна.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй "Цагаан нөмрөгт баатрууд"-даа олон улсын сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлье!

Хүн төрөлхтөн 21-р зуунд урьдчилан тааварлаагүй Коронавируст /Ковид-19/ цар тахалтай нүүр тулж, энэ хэцүү цаг үед хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд, хүнд хүчиртэй нүүр тулан, эмнэх, сувилах үйлсээ нэр төртэйгөөр үргэлжлүүлж буй эрхэм баатрууд СУВИЛАГЧ НАРТАА дүүргийнхээ ард олон, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт төлөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье!" гэв.