79 эрүүгийн хэрэгт 152 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байна
2009.04.28

79 эрүүгийн хэрэгт 152 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байна

Авлигатай тэмцэх газар энэ оны нэгдүгээр улирлын мөрдөн байцаалтын ажлынхаа тайланг дэлгэлээ.

Тус газар нэгдүгээр улиралд нийт 79 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Үүнээс 12 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 8 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харин 13 хэргийг харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, дөрвөн хэргийг бусад хэрэгт нэгтгэн шалгаж байгаа ажээ.

Дээрх 79 эрүүгийн хэрэгт улс төрийн болон төрийн захиргаа, төрийн тусгай байгууллагын 152 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан, шалгаж байгаа юм байна.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Гомдол мэдээллийн төвд иргэдийн ирүүлсэн авлигын гэмт хэргийн шинжтэй 194 гомдол мэдээлэл хүлээн авч, хянан үзээд 22 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 88 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 62 гомдол мэдээллийг шалгуулахаар харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж, гурван гомдол мэдээллийг эрүүгийн хэрэгт хамтруулан шалгаж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.