Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг уриалав. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг тэмдэглэв.
Холбоотой мэдээ
2024.11.07
2024.11.06
2024.11.06