2021.05.12

Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж олголоо

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан дарга Ж.Сандагсүрэн нар  цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа сувилагчдын төлөөллийг Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр шагнаж, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамрагдах эрхийн бичгийг гардууллаа.