
2021.05.05
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Манай улс виртуал хөрөнгийн хуультай болно
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ-ын 40 зөвлөмж)-ын Зөвлөмж 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө”-д нэгэн адилаар үйлчлэхээр тогтсон.
Монгол Улс ФАТФ-ын стандартыг бүрэн биелүүлэх хүрээнд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулаад байна.