2021.04.30

Ш.Адьшаа: Газрын гүний усны хэрэглээ өндөр түвшинд байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.30/  үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн цагт Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

"Ус ашиглах болон усны менежмэнтийг зохицуулах нь улс төрийн шийдэх ёстой асуудлын нэг юм. Бидэнд байгалийн тэнцвэржүүлэлт буюу экологийн тэнцвэрт байдал алдагдах аюул нүүрлэж байгаа билээ.

Говь Хангайн ус ашигласан төлбөрийн тариф ялгаатай болж, ямар учиртай болохыг хэлж өгнө үү?

Тодруулбал уул, уурхайн салбар их хмэжээний ус ашигладаг, энэ нь экологийн тэнцвэр алдагдуулж буй нэг шалтгаан гэж бодож байна.

Түүнчлэн уул уурхайн усны ашиглалтын талаар ямар менежмэнт явуулах вэ?

2030 оноос газрын гүний усыг ашиглахыг зогсоох бодлого хэрэгжих юм байна, тус асуудлыг 2025 он болгох боломж байгаа юу?

Газрын гүний усыг Оюу толгойн төсөлд  ашиглахтай холбоотойгоор тус газрын усны асуудлыг тооцож гаргаж байгаа болов уу?

Мөн Оюу толгой гэрээ хэлэлцээр яриж байгаа ч байгаль орчины бохирдлын талаар огт дурьдахгүй байна гэж үзэж байна.

Гүний ус ашигласан хохирлыг барагдуулах ямар бодлого байна вэ? Газрын гүний усыг ашигласан тохиолдлоос болж их хэмжээний хохирол ирж буйг нутгийн иргэд болон олон улсын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл байна.

Хохирлыг тооцож, тэнцвэржүүлэлтийг бий болгож Байгаль Орчины Яам ямар бодлого баримталж байна вэ? 

Оюу толгой байгалийн тэнцвэржүүлэлт дээр ямар байр суурьтай байгаа вэ? Эдгээр асуултад хариулт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна." 

Түүний хариултад Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хариуллаа.  

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn