
2021.04.16
Дарханы замын ажил эхэллээ
Энэ жил ашиглалтанд ороосой гэж иргэдийн хүлээж байгаа авто замуудын нэг бол Дарханы зам.
Гадаа жиндүүхэн, газар хараахан гэсээгүй ч ДАРХАНЫ замын энэ жилийн ажил эхэлж байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудаснаас байршуулжээ.
Тэрээр:
2021 онд:Азийн хөгжлийн банкны (ADB) санхүүжилттэй 5 багцын 1, 3, 5-р багцууд дуусаж 2, 4-р багцуудын ажил 5-р сараас эхлээд суурийн ажил дуусна гэсэн төлөвлөлттэй байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны (EBRD) санхүүжилттэй 5 багцын суурийн ажил хийгдэнэ. Замын ажлын явц, чанар дээр байнга анхаарч, хянаж ажиллаж байгаа. Цаашид 7 хоног тутам явцын мэдээллийг хүргэж байх төлөвлөгөөтэй байна.
Энэ замын бүтээн байгуулалт дуустал хүч чармайлт гарган ажилланаа гэж өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn