
2021.04.14
Алтан-Өлгийн хүндэтгэлийн газрын арчлалт хамгаалалт болон орчныг сайжруулах ажлыг хийж байна
Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн хүндэтгэлийн газрын хурсан хог, өнжсөн өвс ургамал, ахуйн хаягдал зэргийг ТҮА-ны зам талбайн ажилчид 2021 оны 04 сарын 08 -ны өдөр цэвэрлэлээ.
Шуурхай үйлчилгээний алба, Тохижилт үйлчилгээний албаны ажилчид хашааны нөхөн сэргээх, багана босгох, хашаа хооронд сэлбэж гагнах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаатай "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг танилцаж цаашид бүрэн дуусгахад хэрэгцээт зүйлсийг тодруулан чиг үүрэг өгч ажиллаа.
Тус газрын арчлалт хамгаалалт болон орчныг сайжруулах ажлыг Тохижилт үйлчилгээний алба болон Шуурхай албаныхан гүйцэтгэж байна.