Уг ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ахална. Нийслэлийн төсөв, санхүүгийн төлөвлөлт, шаардлагатай төслийн мэдээлэл, бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг НИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулах юм.
Нийслэл үнэт цаас гаргах замаар улаанбаатарчуудын өмнө тулгамдаж байгаа орон сууцжуулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх талаар 2020 оны Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ дагуу уг ажил хийгдэж байна. Нийслэл үнэт цаас гаргах ажилд НИТХ-ын тэргүүлэгчид хяналт тавин ажиллах юм.