2021.02.26
“100 ЖИЛИЙН ТУРШ ХАМТДАА” найрамдлын буухиа цуврал арга хэмжээний цахим нээлт боллоо
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Дипломат харилцаа тогтоосны 100жилийн ойг угтсан “100 ЖИЛИЙН ТУРШ ХАМТДАА” найрамдлын буухиа цуврал арга хэмжээний цахим нээлт 2 дугаар сарын 25-ны өдөр болж, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан баяр хүргэж үг хэлсэн юм.
Тэрээр
Манай хоёр улс урт удаан хугацаанд харилцан түншилж, хүнд хэцүү цаг үед бие биедээ чин сэтгэлээсээ тусалсаар ирснийг хамтдаа туулсан түүх, өнгөрсөн зуун жилийн урт хугацаа нотолно.
Аугаа эх орны дайны үед Монгол эмэгтэйчүүд ээмэг бөгжөө тайлж өгч, Монгол эрчүүд унаж явсан аргамаг хүлгээ илгээсэн. "Хувьсгалт Монгол" танкийн цуваа, "Монгол ард" сөнөөгч онгоцны эскадриль, агт морьд, дулаан хувцас гээд байгаа бүхнээрээ тусалж дайны эхний өдрөөс төгсгөл хүртэл нь үнэнч нөхрийн ёсоор хамтдаа байсныг оросын ард түмэн мартдаггүй шиг Халх гол, Хамар даваанд халуун амь, бүлээн цусаа урсган тэмцсэн эгэл жирийн орос цэргийг, эх орны маань хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан эмч, сувилагч, инженер, багш нарыг, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг Монголын ард түмэн мартдаггүй юм.
гэдгийг онцолжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn