Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна
2020.09.21

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад энэ сарын 20-ны өдрөөс албан ёсоор айлчилж байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Москва хотын “Домодедово” нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид угтсан байна.

Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзана.