Шинэ бvтээн байгуулалтад хамтарч ажиллахаар боллоо
2010.10.14

Шинэ бvтээн байгуулалтад хамтарч ажиллахаар боллоо

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамжийг үзэглэх ёслол Нийслэлийн ЗДТГ-ын байранд болсон юм.УИХ-ын хаврын чуулганаар “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцээд агуулга, цар хүрээ хумигдмал байна гэж үзээд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр болгож ажлын хэсэг хөтөлбөрийн нэр агуулгад өөрчлөлт оруулсан билээ. Шинэ бүтээн байгуулалт  хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх.

Мөн Монгол Улсын нийт хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэж нийгмийг хөгжих боломжоор жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бий болгож баталгаажуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байгаа.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын яам, хэрэгжүүлэгч газар хоёр хамтарч ажилласнаар бодит үр дүнд хүрэх юм.

Тиймээс өнөөдөр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна гэж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хэллээ. ЗТБХБЯ, НЗДТГ-тай хамтарч ажиллах хүрээнд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх дөрвөн ч ажлын хэсэн байгуулагдаад байгааг энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр дуулгалаа.

Тухайлбал, одоо байгаа барилгын хуулиудад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ЗТБХБ-ын дэд сайд А.Гансүх ахлах бөгөөд хуулийн төслөө боловсруулаад Засгийн газар, УИХ-аар батлуулах ажлыг хариуцах юм байна.

Харин нийслэлийн гэр хорооллын айлуудыг барилгажуулах ажлын хэсгийг НЗДТГ-ын зүгээс нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, ЗТБХБ-ын зүгээс Т.Пүрэвдорж нар ахлан гэр хорооллыг хаанаас эхэлж барилгажуулах вэ гэдгийг тодорхойлох юм байна.

Гурав дахь ажлын хэсэг нийслэлийн авто замын салбарт ямар өөрчлөлтүүд хийх вэ гэдгийг боловсруулж, санхүүжүүлэх асуудлууд дээр ажиллана.

Ингэснээр “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр бодит үр дүнгээ өгөх учиртайг хэллээ. Өмнөх “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр нь зөвхөн нийслэл хотын хорт утааны хэмжээг багасгахад чиглэж байсан бол хөтөлбөрийн нэрийг өөрчилж “Шинэ бүтээн байгуулалт” болгосноор хот хөдөө гэж ялгалгүйгээр хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэх боломж нээгдэж нийслэл хотод хийгдэхээр яригдаж байсан хөгжлийн асуудлууд Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хөтөлбөр болж батлагдсан нь давуу талтай юм.

Шинэ бүтээн байгуулалт" үндэсний хөтөлбөр найман үндсэн чиглэлтэй. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 18 их наяд төгрөг. Үүний 10 орчим тэрбум төгрөг нь нийслэлийн зам,тээвэр, барилгын салбарт зарцуулагдах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.