Р.Рейганий цустай хуруу шил дуудлагаар худалдана
2012.05.23

Р.Рейганий цустай хуруу шил дуудлагаар худалдана

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейганээс цусны шинжилгээ авахад хэрэглэж байсан хуруу шилийг үнэ хаялцуулахаа Их Британийн “PFC Auctions” дуудлага худалдааны газар мэдээлэв. Худалдах барааны танилцуулгад бичсэнээр уг хуруу шилэнд Р.Рейганий цус наалдаж үлдсэн аж.

1981 онд Ерөнхийлөгчийн амь насанд халдах оролдлогын дараа түүнээс цусны шинжилгээ авсан гэнэ. Цусыг шинжилсэн лабораторийн ажилтнаас хүү нь гуйж аваад, өдгөөг хүртэл хадгалжээ. 1981 оны гуравдугаар сарын 30-нд Вашингтон дахь “Hilton” Р.Рейганий амь на санд халдах оролдлого гарсан юм.

Жон Хинкли хэмээх эр Ерөнхийлөгч, түүний бие хамгаалагч нарыг шархдуулсан аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.