2021.01.19

Хөдөлмөрийн хуулийн төсөлд МҮЭХ саналын зөрүүтэй байгаагаа илэрхийллээ

УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Энэ долоо хоногт уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн батлах учиртай. 

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс хуулийн төсөлд санал нэгдэхгүй байгаа зарим заалт байгаагааг хэллээ. МҮЭХ нь хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл болж Хөдөлмөрийн хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа билээ.