Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхийг ШӨХТГ шалгана
“НӨАТ-ын сугалаа шударга бус явагдаж байна, IT ажилтан нь гэр бүлээрээ 36 удаа удаа азтан болжээ” зэрэг сөрөг мэдээллүүд цахимд тархаад буй. Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудаснаа тайлбар бичжээ.
Тэрээр “НӨАТ-ын сугалаатай холбоотой хардалт сэрдэлт үргэлжилсээр байна. Үнэхээр НӨАТ-ын IT ажилтан мэдээлэлд ойр байдлаа ашиглан их хэмжээний мөнгө хожих боломжтой юу, сугалаа шударга байдаг уу гэх асуудлыг ШӨХТГ-аас шалгана. НӨАТ-ын сугалаатай холбоотой ийм мэдээлэл олон жил явж байна. Маргааш бид Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд энэ асуудлыг хамтран шалгах хүсэлтийг гаргана. Мөн хөндлөнгөөс Авлигын эсрэг “Транспэрэнси Интернэшнл” байгууллагыг оролцуулан хяналт шалгалтыг хийхээр төлөвлөж байна” хэмээжээ.
Холбоотой мэдээ
2024.12.17
2024.12.12
2024.12.10