ЭЗБХ: Автотээврийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална
2020.12.15

ЭЗБХ: Автотээврийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  /2020.12.15/  хуралдаан ирц бүрдсэнээр 11 цаг 05 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлыг танилцуулж, баталлаа. 

Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, баталснаар Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв.