АНУ-д хар арьстнууд ажилд орох, зэрэг дэвших магадлал бага
2011.09.06

АНУ-д хар арьстнууд ажилд орох, зэрэг дэвших магадлал бага

АНУ-д харуудыг цaгaaн арьстны сургуульд суух, нэг автобусанд хамт явахыг хориглодог байсан үе бий. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах энэ үзэгдэл өдгөө устсан гэдэг ч эрдмийн зэрэг горилох, ажилд орох, шагнал авахад нь саад болсоор байгаа аж. Үүнд олон жишээ бий.

АНУ-д өнгөт арьст эрдэмтэд хүн ам доторх цагаан, хар арьстнуудын үзүүлэлттэй харьцуулахад үнэхээр цөөн. Мэдээж энэ нь лабораторид чухал биш. Тэнд таныг Том авгын үр сад бус, судлаачийн хувиар л харна. Канзасын их сургуулийн судлаач Донна Гинтер үүнийг судалж үзээд «Нөхцөл байдал өдгөө ч ийм байхад шударга үнэний талаар харамсалтай нь яриад хэрэггүй» хэмээжээ.

Донна Гинтер Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс судалгааны шагнал хүртсэн хүмүүсийн мэдээллийг судалж үзээд нэр дэвшигчдийг сонгох үндсэн шалгууруудын нэгт арьс өнгө ордгийг тогтоосон байна. Тэрбээр хэсэг судлаачийн хамт 2000-2006 онд шагнал хүртсэн эрдэмтдийн жагсаалтыг шалгаад, эдгээр мэдээллийг 40 мянга гаруй өрсөлдөгчийн арьс өнгөний бүрэлдэхүүнтэй харьцуулжээ. Ингээд үзтэл хачирхалтай тоо баримт гарч ирсэн байна. Тухайлбал хар арьст эрдэмтэн шагнал хүртэх магадлал 17 хувь байсан бол латин америк, ази, цагаан арьстнууд үүнээс бараг хоёр дахин их буюу 29 хувьд хүрч байв.

Энэ нь эрдэмтдийн мэдээллийг үнэлэх механизмд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Эрдэмтдийн явуулсан мэдэгдэл бүрийг шинжилгээний баг шалгаж үздэг. Мэдээж ирсэн мэдэгдэл бүрийн тал хувь нь ямар нэгэн хэмжээний үнэлгээ авч байхад заримыг нь огт үнэлээгүй байх жишээтэй. Дараа нь эхний шалгуурт тэнцсэн мэдэгдлийг Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнд ордог шагнал олгох хүрээлэнгийнхэн хянаж үздэг.


Хамгийн сонирхолтой нь мэдэгдэлд шагнал горилогчийв арьс өнгийг заагаагүй байдаг аж Гэвч зальтай шүүгчид үл таних залуу эрдэмтэн ямар арьстай болохыг ядах юмгүй тааж африк гаралтай америкт бусдаа доогуур үнэлгээ өгдөг байна.Шүүгчид өрсөлдөгчдийн нэрсээс хамгийн түрүүнд арьс өнгийг нь мэдэж авдаг аж. Мэ дээж Латин Америкийн суурин Африкийн тосгоныхон хүүхдүүдээ Жон, эсвэл Ник хэмээ нэрлэхгүй. Мөн зарим их cyгууль, хүрээлэнгийн нэр өрсөлдөгчийг ямар арьстай болохыг заагаад өгдөг. Учир нь АНУ-д зарим их сургуулиуд «харуудынх» хэмээх нэртэй болоод тогтчихсон аж.

Ийм алхмыг саяхнаас хийж эхэлсэн гэж үздэг ч амьдрал дээр энэ үзэгдэл эртнээс тогтжээ. Масеачусетсийн технологийн их сургууль, Чикагогийн их сургуулийнхан 2003 онд үүнтэй төстэй нэгэн судалгаа явуулж, үр дүнг нь хэвлүүлсэн юм. Үүнд хойд америк хүний нэртэй хуурамч анкет хар арьстны нэртэй анкетаас 50 хувиар илүү санал ажил олгогчоос авч байжээ. Эдгээр судалгааны үр дүн Америкийн нийгэмд нэлээд их түгшүүр төрүүлж байна.

Судлаач Донйа Гинтер АНУ-д өнөө үед үүсээд буй хөндүүр сэдвийг авч үзсэн ч Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн нэр төрийг бодож баримтаа дэлгээгүй байна. Харин тус хүрээлэнгээс эдгээр асуудлыг дахин хянах шинжээчдийн баг гаргажээ. Үүнээс гадна шагналын мэдэгдлийг хараад арьс өнгөний ялгаварладгийг зогсоож болох судалгаа явуулахаар болсон байна. Учир нь энэ асуудал зөвхөн хүнийг доромжилсон хэрэг төдийгүй авьяас билгийг бүдүүлгээр үнэлэхгүй байгаа хэрэг болж буй билээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.