
2020.11.19
2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.