Д.Цэвээнжав: Хариуцлагатай жолооч нараа урамшуулж, даатгалын хураамжаас нь хөнгөлөх ёстой
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо хамтран жолоочийн албан журмын даатгалын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд батлагдаж байв. Уг хуулийн зорилго нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахад оршдог юм.
Нөгөөтээгүүр замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцож, осол гаргадаггүй жолооч нараа урамшуулж, хураамжаас нь хөнгөлөх тухай ч хуульд заасан байгаа. Гэтэл тэр нь огт хангагддаггүй.
Нийт даатгуулагчийн 95 хувь нь даатгалаас ямар нэг нөхөн төлбөр гаргуулаагүй буюу хариуцлагатай жолооч нар. Тэд даатгал төлснийхөө үр шимийг хүртэж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байна" хэмээв.
Мөн тэрбээр даатгалын хураамжид төвлөрч буй нийт мөнгөний 50 орчим хувийг нөхөн төлбөрт өгдөг бол үлдсэн хэсгийн зарцуулалт тодорхойгүй байгаа тул ил тод болгохыг холбогдох албаныхнаас хүслээ.
Жолоочийн даатгалын тухай хуульд хураамжийн төлбөрийг дараах байдлаар зарцуулна хэмээн заажээ.
23 дугаар зүйл.Жолоочийн даатгалын сангийн зарцуулалт
23.1.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
23.1.1.энэ хуулийн 18.1-д заасан нөхөн төлбөр олгох;
23.1.2.энэ хуулийн 24.1-д заасан жолоочийн даатгалын мэдээллийн сан хөтлөх;
23.1.3.шуурхай алба, сангийн үйл ажиллагааг санхүүжүүлэх;
23.1.4.зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх.
23.2.Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг энэ хуулийн 23.1-д зааснаас бусад зориулалтаар ашиглахыг хориглоно.
23.3.Энэ хуулийн 23.1.4-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд жолоочийн даатгалын сангаас зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг Албан журмын даатгагчдын холбоо тогтооно.