2020.10.05
Д.Тогтохсүрэн: Хүүхдийн 100 мянган төгрөгийг “COVID-19”-ийг даван туултал олгоно
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн талаар холбогдох яамдын мэдээллийг сонссон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Бүлгийн хурлаар төсвийн талаар эцсийн шийдвэр гараагүй. Өнөөдөр зөвхөн төсвийн талаар мэдээлэл сонслоо. Энэ оны наймдугаар сард төсвийн алдагдлыг 4.8 их наядын алдагдалтай байхаар баталсан.
Харин ирэх оны төсвийн алдагдлийг ДНБ-ий 5.9 хувь буюу 2.1 их наяд байх, эдийн засгийн өсөлт 7.2 хувь байхаар тооцсон байна.