УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар "Ам нээвэл" нэвтрүүлэгт уригдан оролцлоо.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Төсвийн алдагдал 4,8 их наяд төгрөгний алдагдалтай батлагдсан. Цар тахал гарсантай холбогдуулан төсөв алдагдалтай гарч, тодотгол хийгдсэн байгаа. Давдагдашгүй хүчин зүйлээс хамаарсан. Сул тал нь төсвийн орлогын 45 хувийн алдагдалтай батлагдсан. Бид урсгал зардлаа танах боломжтой. Хувь хүн эдийн засагт нь асуудал тулгарвал сул зардлаа танадагтай адил улсын төсөв ч гэсэн танах хэрэгтэй. Урсгал зардлын хувьд учир дутагдал их харагдаж байсан. Үүнийг их шүүмжилсэн. Хэт үрэлгэн байдал харагдсан.