2020.08.25

Ц.Даваасүрэн: Хүний хөгжлийг дэмжсэн заалт маш сул хандсан харагдаж байна

Төсвийн байнгын хорооны /2020.08.25/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/; хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Өмнө дөрвөн жилд боловсрулсан төслөөсөө ялгаа юу байна гээд харахаар яг л адилхан үйл ажиллагааны жагсаалт байна гэж харагдаад байна. Боловсруулсан аргачлал нь өөр байсан байж магадгүй. Гэхдээ учир дутагдалтай зүйлүүд байна. Хүний хөгжлийн асуудал маш сул хандсан харагдаж байна. Эрүүл мэнд боловсрол гээд хаячихсан. Хүний хөгжлийн асуудал боловсролын үнэлэмжийг дээш нь тавьж анхаарахгүй бол дэвшил гарахгүй. Маш чадварлаг хүүхдүүдийг гадаадын их дээд сургуульд бэлтгэж байна. Тэднийгээ ашигладаг тогтолцоо байхгүй. Улс төр нам дамжсан тогтолцоогоор томилгоо явагддаг нь тэр хүмүүсийн наашаа ирэхгүй байх нэг үндэслэл болоод байна. 

Махны экспорт нэмэгдүүлнэ гэсэн байна. Үүнийг дагаад дотоодын махны үнэ өсчихдөг. Тэгээд экспортыг хаана гэдэг. Үүнийг гадаадын орнууд яаж зохицуулдаг вэ гэхээр татаас тавиад өгчихдөг. Хэрвээ тодорхой арга хэмжээ авахгүй бол хөдөө аж ауйн салбарт хийх өөрчлөлтүүд чинь зүгээр жагсаалт л болно.