2020.08.21
Б:Бат-Эрдэнэ: Нэг хоёр эзэнтэй монополь банкнуудыг задлах чиглэлээр ажлууд явагдаж байгаа юу?
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цаг 55 минутад эхэлж, “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
Банкны реформ хийнэ гээд яриад байсан тэр хүрээнд өнөөдрийн энэ асуудал багтаж байгаа юу? Банкны хувьцаа эзэмшигч Монголд маш цөөхөн байдаг. Нэг хоёр хүний эзэмшилд байдаг арилжааны банкууд сүүлийн хорь гучин жил явж ирлээ. Тэр хүмүүс нь төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д орж ирээд суучихсан байсан.
2020 оны УИХ-д хэдэн банкын төлөөлөл хүн байгааг мэдэхгүй. Уул уурхайн том төлөөллүүд байдаг. Өөрсдөдөө зориулсан бодлого шийдвэр гаргаад байдаг. Төрийн албыг төрлийн алба болгоод байдаг. Монополь нэг хоёр эзэнтэй банкуудыг задлах чиглэлээр ажлууд явагдаж байгаа юу?Чанаргүй зээлийн цаад талд банкны эрх мэдэл бүхий улсууд л өгсөн байдаг шүү.
Түүний асуултад Монгол банкны ерөнхийлөгч О.Дөлгөөн хариуллаа.