Хятадын цорын ганц нобелийн шагналтан
2010.10.18

Хятадын цорын ганц нобелийн шагналтан

"Хятадын цорын ганц нобелийн шагналтан Лю Сяобог 1989 оноос хойш шоронд юм уу гэрийн xopионд байсан гэж хэлж болно. Одоо Бээжингээс зүүн хойш 500 км зайд байх Ляонин мужийн шоронд хоригдож байна. Хорвоод мэндэлснээс хойших 54 жилийнхээ бараг тэн хагасыг нь эрх чөлөөгүй нөхцөлд өнгөрөөсөн болж таарах нь. Улс орондоо ноёрхож буй дэглэмийг шүүмжилж, Тяньаньмэний үйл явдалд оролцсоны учир хоригдож байгаа хүмүүсийг суллахыг шаардсаных нь төлөө гурван жил хөдөлмөрийн лагерьт засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг 1996 онд түүнд оноожээ.  2000-гаад оны үлэмж хугацааг Лю байнгын хараа хяналт дор өнгөрөөж, "Харти 08"-ыг бичихэд гар бие оролцсоны "шанд" 2009 онд 11 жил хоригдох шийтгэл хүлээв"


Энхтайвны төлөө Нобелийн шагналын энэ оныхыг Хятадын хүний эрхийг хамгаалагч Лю Сяобод олгохоор нэгэнт шийдвэрлээд байна. Харин Хятадын хэвлэл энэ талаар ганц ч уг ганхийсэнгүй. Хятадад хүний суурь эрхийг сахиулахын төлөө энэ хүн удаан хугацаанд хүч хэрэглэлгүй аядуу аргаар тэмцэж ирсэн юм. Нобелийн шагнал хүртсэн энэ тэрс үзэлтнийг шоронгоос суллахыг Хятадын эрх баригчдаас шаардахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Сүулийн 30 жилд Хятад улс эдийн засгийн хувьд үлэмж дэвшилд хүрчээ. Харин ийм шагнал Лю Сяобод хүртээж буй нь улс төрийн өөрчлөлт нь хоцорч байгааг бидэнд сануулж байна" гэж хэллээ. Энд нэг зүйлийг зориуд дуулгахад, ийм шагнал хүртэх болсноо Лю Сяобо өөрөө мэдээгүй байж ч болох.

Яагаад гэвэл түүнийг аливаа арга хэлбэрээр мэдээлэл авах эрхийг нь хязгаарлаж, гэргийтэйгээ уулзахдаа ч дэлхий дахинд болж буй явдлын талаар ярилцахыг хориглоод байгаа. Түүгээр ч барахгүй энэ шагналын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүмүүст хүргэхийг зөвшөөрөхгүй байна. Лю Сяобог хорьж буй шоронг ч онцгой хамгаалалтад авч тийш нь шувуу ч оруулахгүй байхыг хичээж буй гэсэн мэдээлэл бий. Лю Сяобо одоо 54 настай. 1955 оны арван хоёр дугаар сарын 28-нд Чанчунь хотод төржээ. 1982 онд их сургууль төгссөн байна. 1988 онд докторын зэрэг хамгаалжээ. Хилийн чанадад, тухайлбал Осло, Хавай, Колумбын их сургуульд уригдан лекц уншиж ч явж. 1989 онд Бээжингийн төв талбайд болсон оюутнуудын хийсэн тэмцэл хөдөлгөөнд оролцсоноос хойш Хятадын эрх баригчдын байнгын анхааралд байсаар ирэв.

Тэр тэмцлийг нухчин дарсны дараа түүнийг 20 cap орчим хугацаанд шоронд хорьсон. "Оршин буй Төрийн байгууллыг түлхэн унагах, социализмыг устгахад" чиглэсэн үйл ажиллагаа явуулсан учир Лю Сяобог өнгөрсөн оны зургадугаар сард баривчилсан гэж Синьхуа агентлаг мэдээлж байлаа. Үнэн хэрэг дээрээ түүнийг 2008 оны эцсээр баривчилсан гэж Оросын РИА Новости мэдээлж байв. Хүний эрхийг хамгаалж, улс төрийн өөрчлөлт шинэчлэлт хийхийг эрх баригчдаасаа шаардсан "Харти 08" гэгч 19 зүйлт тунхаг бичгийг Лю Сяобо бичилцсэн гэж тухайн үедээ бас дуулдаж байлаа. Коммунист намыг хязгааргүй эрхээсээ татгалзахыг, наад захын ардчилсан эрх чөлөөг улс оронд бий болгохыг энэхүү тунхагт шаардсан аж. Тэгвэл хүний эрх, ардчиллын түгээмэл үнэт зүйлсийн талаар Хятадын удирдлагын ойлголт их өөр аж. Юуны түрүүнд ард түмнээ хоолтой, оромжтой байлгахыг тэд илүүд үзэж байна. Энэ ажлаа бол амжилттай хийж буй. Лю Сяобод ийм нэр хүндтэй шагнал олгохыг Хятадын эрх баригчдын зүгээс шулуухан эсэргүүцэв.

Тэр ч бүү хэл Нобелийн шагнал эрхлэх хорооны шийдвэр гараагүй байхад Хятадын тэрс үзэлтэнд ийм шагнал олгохгүй байхыг уриалсан байна. Ийм хүнд уг шагналыг олгох нь түүний баримталдаг зарчимд харшилна гэж Хятадын эрх баригчид үзэж байв.

Тэрс үзэлтэнд энэ шагналыг хүртээх нь Бээжин, Осло хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлж болох юм шүү хэмээн Хятадын Гадаад хэргийн дэд сайд Йинн Фү урьдчилан сануулж байсан гэж Нобелийн хүрээлэнгийн тэргүүн Чейр Ландестед олны сонорт дуулгав. Тэгвэл Хятадын эрдэмтэн, хуульч, нийгмийн зүтгэлтэн 100 гаруй хүн энэ шагналыг чухам Лю Сяобод олгох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэн, тэдний Чехийн Ерөнхийлөгч байсан хүний эрхийг хамгаалагч Вацдав Хавел дэмжиж байсан юм. Түүний нэрийг энэ шагнал дэвшүүлсэн хүмүүсийн дотор Далай лам байжээ. Хятад, Норвег хоёр худалдааны хэлэлцээр байгуулахаар одоо ярилцаж байгаа юм.

Эрчим хүчний ихээхэн нөөцтэй Норвег нефть, xий боловсруулах технологи Хятадад экспортлох хүсэлтэй байдаг. Ландестедийн хэлснээр үзвэл Хятадын зүгээс Нобелийн хороонд дарамт шахалт үзүүлсэн нь ганц энэ удаагийнх биш аж. Тяньаньмэний талбайд болсон жагсаалыг хэрцгий л дараад удаагүй байхад 1989 онд Нобелийн энхтайван шагнал Далай ламд олгохоор болсныг Хятадын эрх баригчид мөн эсэргүүцэж байжээ. Лю Сяобогийн тэрслүү үйл ажиллагаа 1989 оноос эхтэй. Тэр үед тэрбээр 33 настай Бээжингийн их сургуулийн уран зохиолын багш байв. Тяньаньмэний талбай дээр болсон үйл явдалд хутгаладаж эхлээд өлсгөлөн зарлалж, Дараа нь эрх баригчидтай хийсэн хэлэлцээнд оролцож эсэргүүцлээ илэрхийлсэн оюутнуудыг цэргээр бүслүүлсэн талбайгаас саадгүй гарч явах боломж олгохыг шаардав. Чухам үүнээс хойш xүний эрхийг хамгаалахаас өөр ямар нэг үйл ажиллагаа явуулаaгүй байжээ. Дээрх үйл явдлын дараа түүнийг баривчилж хоёр жил шоронд суулгахдаа ямар хэрэг хүлээлгээгүй аж. Улсын боловсролын байгууллагад багшлах ажил хийх, бүтээл хэвлүүлэхийг нь хориглсон байна. Лю Сяобог 1989 оноос хойш шоронд юм уу гэрийн xopионд байсан гэж хэлж болно. Одоо Бээжингээс зүүн хойш 500 км зайд байх Ляонин мужийн шоронд хоригдож байна.

Хорвоод мэндэлснээс хойших 54 жилийнхээ бараг тэн хагасыг нь эрх чөлөөгүй нөхцөлд өнгөрөөсөн болж таарах нь. Улс орондоо ноёрхож буй дэглэмийг шүүмжилж, Тяньаньмэний үйл явдалд оролцсоны учир хоригдож байгаа хүмүүсийг суллахыг шаардсаных нь төлөө гурван жил хөдөлмөрийн лагерьт засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг 1996 онд түүнд оноожээ. 2000-гаад оны үлэмж хугацааг Лю байнгын хараа хяналт дор өнгөрөөж, "Харти 08"-ыг бичихэд гар бие оролцсоны "шанд" 2009 онд 11 жил хоригдох шийтгэл хүлээв. Люг баривчилсны дараахан Харти олон түмний гар дээр очсон байна. Уг тунхаг бичгийн дор Хятадын боловсролтой дээд хэсгийнхний төлөөлөл 300 гаруй хүн гарын үсгээ зурсан байв.

Интернэтээр 10000 гаруй хүн дэмжсэн байлаа. Люг шоронд хорихоор шүүхээс гаргасан шийдвэрийг Америк, Англи, Европын холбооны улсууд шүүмжилж, тэрс үзэлтэнг дэмжсэн арга хэмжээ Хятадад ч зохиож байсан аж.2007 онд шоронд суугаагүй, гэрийн хорионд ч ороогуй байх богинохон хугацаанд Лю CNN агентлагийн сурвалжлагчтай ярилцсан байдаг. "Ардчилалгүй, дарангуйлагч дэглэмтэй ний-гэмд аж төрж, иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх, тэгсэн хэрнээ шударга, нэр төртэй хүн хэвээр үлдэх гэвэл ямар нэг хугацаагаар шоронд хоригдоход бэлэн байх ёстой юм байна. Ингэсний нь төлөө хэнд ч юунд ч гомдол гаргах хэрэггүй. Тэр бүү хэл намайг баривчилсан хүмүүсийг ч буруутгадаггүй. Хөөрхий тэд тухайн нийгэмд өөрөөр байж чадахгүй л байхгүй юү" гэж тэгэхэд ярьсан байна. Нэр хүндтэй шагналы ггардаж авахыг Лю гэргийгээсээ хүсчээ. Гэргийг нь Лю Ся гэнэ.

Гэвч Бээжингийн эрх баригчид өөрт нь ийм бололцоо олгоно гэдэгт итгэхгүй байгаагаа хатагтай Лю Ся сэтгүүлчид хэлсэн байна. Гэтэл шагнал хүртээсэн тухай мэдээллий ггазар авахуулахгүй байх зорилгоор Люгийн гэргийг цагдаа нар гэрээс нь хүчээр авч явсан гэх мэдээлэл сонсогдов.

Нөхөртэйгээ уулзахаар цагдаагийн харгалзан дор шорон руу яваад сураггүй болсон гэсэн сураг бас дуулдлаа. Ямар ч байсан хатагтай Лю Сягийн гар утас холбогдохгүй байгаа гэнэ. Хуульч Дин Сикуй "Бид түүнтэй хэл ам авалцаж чадахгүй байна. Аюулгүй байдалд нь санаа их зовж байна" гэж хэлсэн аж. Нобелийн шагнал Хятадад их ээлгүй байдаг гэж хэлмээр. Хятад гаралтай хүмүүс энэ шагналыг хүртдэг Лю Сяобо Хятадад боловсрол олж аваад Нобелийн шагнал авч буй цорын ганц хүн юм. Физикч Франк Ян, Ли Цан Дао, зохиолч Гао Шинжаан нар Хятадаас өөр оронд ажиллаж, амьдрах болсноосоо хойш энэ эрхэм шагналыг хүртсэн юм. Түүнчлэн Далай лам 1989 онд Нобелийн шагнал авахдаа аль хэдийнэ Энэтхэгт төвхнөсөн байв. Шаяхайд төрсөн ч Нобелийн шагналт физикч Чарльз Као АНУ, Английн иргэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.