Л.Оюун-Эрдэнэ: Баянгол шинэ салхи сэвэлзсэн сэхээтний дэвшилтэт дүүрэг гэдгээ нотлох ёстой
2020.06.16

Л.Оюун-Эрдэнэ: Баянгол шинэ салхи сэвэлзсэн сэхээтний дэвшилтэт дүүрэг гэдгээ нотлох ёстой

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хассуурийн Ганхуягийг танилцуулсан юм.

Хассуурийн Ганхуяг Алсын хараа 2050 гээд бодлогын баримт бичгийн эдийн засгийн чиглэлд ажилласан манай шилдэг залуучуудын нэг

Тэрбээр "Монгол Улс өнгөрсөн 30 жилээ дүгнэж шинэ 30 жилийг төсөөлж байгаа ийм цаг үе болж байна. Энэ үед олон олон шилдэг залуучуудыг Засгийн газар дээр цуглуулж, шилдэг гадаад төгсөгчдөөр зөвлөх багаа бүрдүүлсэн, энэ хүмүүсийн дунд бизнесийн салбараас амжилттай орж ирсэн залуу бол манай Хассуурийн Ганхуяг байсан. Харвардын бизнесийн сургуулийг төгссөн. Алсын хараа 2050 гээд бодлогын баримт бичгийн эдийн засгийн чиглэл дээр ажлын хэсэгт орж ажилласан манай шилдэг залуучуудын нэг.

Хассуурийн Ганхуяг маань Баянгол дүүрэгт манай Ж.Ганбаатар мөн туршлагатай улс төрч Д.Лүндээжанцан гишүүнтэй хамт нэр дэвшиж байна. Баянголчууд маань багаар нь дэмжиж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хассуурийн Ганхуяг гэдэг хувь хүнийг би нилээн олон жилийн өмнөөс мэднэ. Хэн нэгэн хүн Хассуурийн Ганхуягийг нэг үгээр тодорхойл гэвэл би идэвх оролцоо гэж хэлнэ. Амьдралынх нь бүхий л цаг үе маш идэвхтэй өрнөсөн хүн, бизнесийн салбарт ч маш их амжилттай ажилласан ОУ-ын түвшинд дэлхийн хэмжээний сүлжээ зохион байгуулж ажиллахдаа ч бас мундаг туршлагатай залуу.

Х.Ганхуяг МАН-аас нэр дэвшигч болж , тэр дундаа сэхээтний гэдэг тодотголтой БГД-т нэр дэвшиж байгаа нь туйлын чухал юм. Энэ бол алдаж болохгүй сонголт 2 сайхан залуу туршлагатай улс төрчтэй дэвшиж байгаа нь Баянголчуудад МАН-ын зүгээс илгээж байгаа чухал нэр дэвшилт болсон гэж хэлэхийг хүсэж байна.

Баянголчууд Эрдэнэ вангийн хошуу гэдэг бүтэхгүй хочноосоо салах ёстой

Баянгол бол их онцлогтой Баянгол дүүрэгт амаргүй өрсөлдөөн болж байгаа, шударга бус нөхцөл байдал банк, уул уурхай дамнасан энэ бүлэглэлийг удирдаж байгаа хүн бол С.Эрдэнэ болж таарч байгаа энэ бол нэр дэвшилтээрээ сая харуулсан, Дубайн гэрээтэй холбоотой, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой энэ бүх хүмүүсийг тэр хүн УИХ-ын гишүүн болгож парламентыг гэмт хэрэгтнүүдийг хаацайлах цайз болгож байгаад миний хувьд гомдолтой байгаа. Үүнийг Баянголчууд маань ойлгож харж байгаа байх гэж бодож байгаа. Би анх БГД-д өссөн хүн 28-р сургуульд сурч байсан. Миний бага нас бичил хороололд өнгөрсөн. Манай Баянголчууд буруу зүйлийг тэсэж чадахгүй тийм сэтгэлзүйтэй байдаг. Ийм ч утгаараа олон олон хүмүүсийг буруу зүйл рүү явах үед нь Баянголчууд сонголтоороо өөрчилж байсан түүхтэй сэхээтний дүүрэг юм.

Энэ сонгууль нэлээн том хэмжээний реформ болохуйц сонгууль. Эрдэнэ вангийн хошуу гэдэг ийм бүтэхгүй хочноосоо салах ёстой. Тэгэж байж БГД шинэ салхи сэвэлзсэн сэхээтний дэвшилтэт дүүрэг гэдгээ нотлох ёстой. Ах дүү хамаатан садны томилгоог зогсоох ёстой. Ийм учраас хариуцлагатай сонгуулийн өмнө манай Баянголчууд байж байна. МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна" гэв.