Ховд аймгийн Чандмань сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа
2020.06.12

Ховд аймгийн Чандмань сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа

Эцэг дээдсийн өлгий нутаг эрдэнийн Чандмань нутагтаа ирлээ. Хос хоёр Алтай, холбоо гурван нуур, эгшиглэнт хөөмийн аялгуу, ид хав нь жагссан эрэмгий бөхчүүдийн өлгий нутагтаа ирэх сайхан байлаа.

Миний өвөг эцэг Арзгай Жамба, эмэг эх Дамаагийн 7 -гийн удам, нутгийн олон минь халуун дотноор угтан авлаа.

Улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Н.Батзаяа нарын бөхчүүд маань, МУ-ын Хүний Гавьяат эмч Т.Данзанлхагва тэргүүтэй нутгийнхан минь сонгуулийн ажилд минь дэм өгөхөөр хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Мөн Улсын заан Ч.Батзоригийнхоо мэндчилгээг нутгийн олондоо уламжилья.

Нэгэн дурсамж дэлгэхэд нутгийн олондоо ЗҮТГЭЭ УЛААН хэмээн хүндлэгдсэн аав маань Чандмань суманд сум нэгдлийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын 300 гаруй сумын нэгдлээс ШИНЭ ЗАМ нэгдлийг ажил үйлсээр нь түрүүлүүлж ЗИЛ-130 машинаар шагнуулж байсан удаатай.

Аавтай минь хамт ажиллаж хөдөлмөрлөж явсан ахмад буурлуудаа хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөллөө.

Ирэх жилүүдэд Монгол Ардын Намын Мөрийн хөтөлбөр, #ШИНЭ #ХОВД төслийн хүрээнд Чандмань сумынхаа замыг сайжруулж, Баянхайрхан, Сүлжээ багууд маань үүрэн холбооны сүлжээтэй болох цаг ойрхон байна.