Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга болов
2017.10.30

Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын дэд дарга асан Ц.Нямдорж Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар томилогдсонтой холбогдуулж МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрийг тус албан тушаалд нэр дэвшүүлсэн. Иймээс чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхэд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 98.5 хувийн санал авч, УИХ-ын дэд дарга болов.

Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр хүндтэй албан тушаалд очсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.