Хууль, тогтоолын хэрэгжилтийн талаар тогтмол мэдээлэл өгөхийг үүрэг болгов
2020.05.13

Хууль, тогтоолын хэрэгжилтийн талаар тогтмол мэдээлэл өгөхийг үүрэг болгов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.05.13/ хуралдаан 15.30 цагт эхэлж дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Эхлээд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуулт асууж, хариулт авлаа.  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зарчмын зөрүүтэй нэг санал гаргаж, саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлгийг дуусгаж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан энэхүү хууль, тогтоолын хэрэгжилтин талаар Байнгын хороонд албан тоотоор тогтмол мэдээлэл өгч байхыг Төрийн тусгай хамгаалалтын газарт үүрэг болголоо.