2020.04.30
О.Баасанхүү: Сонгуулийн ерөнхий хороо улс төржмөөргүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ хуралдаанаар С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Хуулиа харах хэрэгтэй. Төрийн байгуулалтын байнгын хороо яаж томилж байгааг асуумаар байна. Энэ хүмүүс сарын дараа дахиад өөрчлөгдөх үү? Монгол улсын хуулинд төрийн жинхэнэ албан хаагч гэж нэр байгаа. Цаашид жишиг тогтоомоор байна. Аймшигтай “корона”-гийн сонгууль болох гэж байна. Худал мэдээлэл гаргаад, тэр эмнэлэгт хорио тогтоолоо гээд мянга, 500-гаар нь сонгогчдыг тасдах боломжтой санагдаж байна.
Би сүүлийн үед цагдаагийн байгууллагад итгэхээ болиод байна. Миний цагдаа намайг биш улс төрчдийг хамгаалдаг болоод байна, яанаа. Би Эрдэнэтдээ тайван алхаж чадахаа болилоо. Таньд хайртай болохоор таныг хамгаалж байна гэдэг. Намайг хамгаалах хэрэггүй. Би хууль зөрчихгүй. Одоо ингэж байгаа юм чинь сонгууль дөхөхөөр хэрээс хэтэрнэ. Сонгуулийн ерөнхий хороо улс төржмөөргүй байна. СЕХ-нд орсон хүмүүс байгууллагаа улс төрийн зорилгоор ашигламааргүй байна.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.