Л.Болд: ШИНЭ нам мөрийн хөтөлбөртөө цалин, орон сууц амлаагүй
2020.04.24

Л.Болд: ШИНЭ нам мөрийн хөтөлбөртөө цалин, орон сууц амлаагүй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосон билээ. Тэгвэл хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, эвсэл өнөөдөр /2020.04.24/ Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлж байна. Энэ хүрээнд Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намынхан сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "УИХ дахь ШИНЭ намын төлөөлөл Сонгуулийн тухай хуульд маш чухал заалтыг оруулж өгсөн. Тогтвортой зөв ажиллах эвсэл бүрдэж байна. Сонгуульд оролцох 11 нам нь энэ эвсэлд багтаж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн иргэний нийгмийн олон төлөөлөл багтсан. Энэ эвслээс салаалж ганц, хоёр нам гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэгэж бодохгүй байна. Мөрийн хөтөлбөртөө мөнгө, цалин, орон сууц амлаагүй. Харин Монгол Улсад үндэсний эрх ашгийг дээдэлсэн хариуцлагын тогтолцоо, шударга шүүхтэй болно. Үндсэн хуульд зааснаар баялгийнхаа эзэн нь болгох зарчмыг тусгасан. Харин нэршлийн хувьд Үндэсний аудитын газартай тохирсон. Түүнээс биелэгдэх боломжгүй гэж буцаагдаагүй. Өнөөдөр үзэл бодол барих цаг биш. Гагцхүү улс, эх орныхоо хувь заяаг яаж шийдэх вэ гэдэг салаа зам дээр ирчихээд байна" хэмээн онцоллоо.