МАН-ын бүлэг СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХГҮЙ гэдэгт санал нэгджээ
2020.04.07

МАН-ын бүлэг СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХГҮЙ гэдэгт санал нэгджээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2020.04.06/ ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл бүлгийн хуралдаанаар гишүүд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хойшлуулахгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын сонгуулийг хойшлуулах нөхцөл байдал үүсээгүй. Сонгуулийг аль болох хугацаанд нь явуулах нь зөв гэж бүлгийн гишүүд үзсэн" гэх тайлбарыг өгчээ.