2020.02.26

Н.Цэрэнбат: Таван сараас аялал жуучлалаа сэргээх боломжтой

2020 онд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн тооцоо хийгдсэн. Шинэ вирусны халдварын улмаас тоо багасах эрсдэл үүсээд байна. Жуулчдын 30 хувийн урсгалыг бүрдүүлдэг Хятад улс халдварт өвчлөлийн голомт болсонтой холбож тайлбарлаж болно. 

Н.Цэрэнбат: Урьдчилсан байдлаар ирэх таван сараас өвчны тархалт намжихад аялал жуучлал сэргэнэ гэсэн мэдээллүүд байна. Европоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, бусад оронд Монголыг сурталчилах арга хэмжээг түлхүү хийнэ. БНТУ-ын шууд нислэгийг ашиглан европоос ирэх жуулчдын тоон дээр анхаарч байна. Мөн ОХУ-д болох аялал жуучлалын үзэсгэлэнд Монгол орны сурталчилгааг нэмэгдүүлэх гэж зорьж ажиллаж байгаа.  Япон улсаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ.