
2020.01.27
Эрчим хүчний салбарын хэмжээнд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглов
Даваа гараг бүр хуралддаг Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн /2020.01.27/-өөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шинэ корона/титэм/ вирусээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан салбарын нийт үйлдвэр, компаниудын удирдлагуудад олон нийтийн арга хэмжээг тодорхой хугацаанд зохион байгуулахгүй байх чиглэл өглөө.
Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.
1. Гараа тогтмол савандаж угаах
2. Амны хаалт заавал зүүх
3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх